Нvvр хуудас

Нийгмийн даатгалын хэлтэс “Сургагч-Оюутан”-уудыг бэлтгэлээ

И-мэйл Хэвлэх PDF

 

Нийгмийн даатгалын хэлтэс “Сургагч оюутан” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээндээ банк санхүү, няглтан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж байгаа 15 оюутныг найман багц цагийн сургалтанд хамруулсан байна. Эдгээр оюутнууд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал иргэдэд ямар ач холбогдолтой талаар сургалтын явцад системчлэгдсэн ойлголттой болжээ. Ингэснээрээ цаашид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг Нийгмийн даатгалд хамруулах зорилтыг хангахад Нийгмийн даатгалын байцаагч нартай хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Дархан дээд, Мандах бүртгэл, ХААИС-ын оюутнууд өнөөдөр Нийгмийн даатгалын хэлтсээс Сургагч-Оюутан сертификатыг гардан авсан аж. Оюутнууд цаашид иргэдэд даатгалын талаар хэрэгцээтэй мэдээллийг өгөхөд үүрэг, оролцоотой болсондоо талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг таниулж, иргэдийн сэтгэлгээг өөрчлөхөд Сургагч оюутнуудын үүрэг чиглэгдэнэ. Сургагч оюутан бэлтгэх сургалт гурван өдрийн турш үргэжилсэн бөгөөд нийгмийн даатгалын хэлтэс, Бизнес инкубатор төвийн багш нар хамтран зохион байгуулжээ.

 

 

“Даатгуулагчид инээд бэлэглье” уриан дор ажиллаж байна.

И-мэйл Хэвлэх PDF

 

Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ой, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс байгуулагдсаны 50 жилийн ойн ажлын хүрээнд 2012.03.26 -2012.04.01-ны хугацаанд ‘’Даатгуулагчид инээд бэлэглье’’ уриан дор ажиллаж байна.




1. Нийт байцаагч нар энгэрийн тэмдэг зүүн үйлчилгээ үзүүлэх

2. Тэтгэвэр тэтгэмжийг хурдан шуурхай тогтоож тэтгэвэр авах тэтгэврийн дэвтэрийг гардуулан өгөх

3 . Хэлтсийн хэмжээнд өдрийн турш Хөтөч байцаагч ажилуулан, иргэд, даатгуулагчдийг инээмсэглэн угтаж, инээлгэн үдэх, тэдэнд хүндэтгэл үзүүлэн үйлчилэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулинд заасны дагуу 2012 оны 03 сарын 30-ны өдөр баримтаа бүрдүүлсэн 15 даатгуулагч иргэдийн тэтгэврийг тухайн өдөр нь хурдан шуурхай тогтоон, тэтгэврийн дэвтэрийг гардуулан өгч дурсгалын арга хэмжээ зохион байгууллаа.

 

“Нийгмийн даатгал-Амьдралын баталгаа” сэдэвт АСТ тэмцээн зохион байгууллаа

И-мэйл Хэвлэх PDF

 

МУ-д Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 70 жилийн ой, Дархан-Уул аймгийн  Нийгмийн даатгалын  хэлтэс байгуулагдсаны  50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгал, Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомж сурталчлах зорилгоор  аймгийн   их дээд сургуулиудын  дунд  ШУТИС-ийн Дархан Технологийн Их сургуультай хамтран  “Нийгмийн даатгал- Таны амьдралын баталгаа” сэдэвт “АСТ” тэмцээниийг  2012.03.22-ны өдөр  нийт 350 гаруй багш, оюутнуудыг хамруулан зохион байгууллаа.

Хууль  сурталчлах  “АСТ” тэмцээнд ШУТИС-ийн Дархан ТИСургуулийн Барилгын удирдлагын 5-р курсийн  Батбаяр ахлагчтай ‘’MISE’’ , ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь ХААСургуулийн НББүртгэлийн 4-р курсийн С.Лхагвасүрэн ахлагчтай “2 дахь гарын үсэг”, Мандах бүртгэл Дээд сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн НББүртгэлийн 4-р курсийн Оюунхишиг ахлагчтай “Надежда”, Дархан Дээд сургуулийн Банк санхүү удирдлагын 3-р курсийн Болдбат ахлагчтай  “TEN PERCENT”  багууд нэр, эмблем, уриа, хувцаслалтаа бүрдүүлэн амжилттай оролцож, мэдлэг, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин уралдсан.

“Нийгмийн даатгал-Амьдралын баталгаа”  сэдэвт  “АСТ”  тэмцээнд их дээд сургуулиудын дээрхи багууд  бэлтгэл сайтай, идэвхи чармайлттай, өрсөлдөөнтэй оролцсоныг  томилогдсон шүүгч Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн хяналт, сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтан, НД-ын Улсын байцаагч А.Чимэдмаа, мөн хэлтсийн  ЭМД-ын тасгийн дарга, хяналтын Улсын байцаагч эмч А.Энхчимэг,  ИДС-ийн төлөөлөл Дархан-Өргөө сургуулийн соёлын багш Г.Нямсүрэн нарын шүүгчид амжилттай шүүн дүгнэсэн.

“АСТ” тэмцээний ялагчаар нийт 68 оноогоор Тэргүүн байранд ШУТИС-ийн Дархан ТИСургуулийн Батбаяр ахлагчтай ‘’MISE’’ баг, 67 оноогоор дэд байранд ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь ХААСургуулийн С.Лхагвасүрэн ахлагчтай “2 дахь гарын үсэг” баг тус тус шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналууд хүртэж, Мандах бүртгэл Дээд сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн “Надежда”, Дархан Дээд сургуулийн “TEN PERCENT”  багууд амжилттай оролцон  “Батламж” –аар, хөгжөөн дэмжигчдийн дунд  явагдсан асуулт хариултын тэмцээнд Дархан Дээд сургуулийн оюутан Г.Одмаа ялж мөнгөн шагналаар, ХААСургуулийн хөгжөөн дэмжигчид  “Шилдэг Хөгжөөн дэмжигч баг”-аар шалгарч мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа

 

 

“Даатгуулагч танд үйлчилье” уриан дор ажиллана

И-мэйл Хэвлэх PDF

 

Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ой, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс байгуулагдсаны 50 жилийн ойн ажлын хүрээнд “Даатгуулагч танд үйлчилье” уриатай “Даатгуулагчид инээмсэглэл бэлэглэе” өдрүүдийг 2012.03.19-25- 2012.03.26-04.01-ны хугацаанд зохион байгуулж байна.

Дээрх хугацаанд нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчид хамгийн хурднаар  хүргэх буюу цайны цаггүй ажиллах, хөтөч байцаагч ажиллуулах, ЭМД-ын үйлчилгээний чанар, хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг иргэд даатгуулагчдад сурталчлах, Их дээд сургуулийн оюутнуудын дунд НД, ИЭМД-ын хууль сурталчлах “АСТ” тэмцээн зохион байгуулах, ”Даатгуулагч танд үйлчилье-70373457-Нээлттэй утас“ ажиллуулан хуулийн зөвлөгөө өгөх зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

 

 

Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн урлаг, спортын их наадамд амжилттай оролцлоо

И-мэйл Хэвлэх PDF

 

Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 9,10,11-ний өдрүүдэд Нийгмийн даатгалын байгууллагуудын бүс бүсээс шалгарсан багуудын урлаг, спортын их наадам амжилттай болж өнгөрлөө.

Их наадмын спортын төрөлд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын 4 төрлөөр 100 гаруй тамирчид салбарын хэмжээнд авхаалж самбаа, хурд хүчээрээ өрсөлдөж, аваргын эздээ тодрууллаа.

Спортын ширээний теннисний /эрэгтэй/  төрөлд Дархан-Уул аймгийн Нийгмйин даатгалын хэлтсийн тамирчин, эрүүл мэндийн даатгалын байцаагч З.Болдбаатар мөнгөн медалийн эзэн болсон.

Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн урлагийн гала концертод салбарын хэмжээний уран сайханчид уртын болон ардын, зохиолын дуу, хөгжим, бүжгийн төрлүүдээр оролцсонд манай хэлтсийн бүжгийн хамтлаг шимтгэл орлогын тасгийн дарга Л.Баярням, үйлчилгээний тасгийн дарга Ц.Төмөрсүх, ЭМД-ын тасгийн дарга А.Энхчимэг, хяналтын байцаагч М.ЛхамЭрдэнэ, шимтгэлийн байцаагч Н.Оюунбилэг, Орхон сумын нийгмийн даатгалын байцаагч Г.Алдармаа, нягтлан бодогч Б.Баттулга нарын бүжиглэсэн  “Толин хул” бүжиг   үзэгчдийн талархлыг хүлээлээ.

 

 

Мэдээлэл

И-мэйл Хэвлэх PDF

Тус хэлтэс нь Аймгийн Засаг даргатай байгуулсан 2011 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр 100 оноо буюу  “А” үнэлгээ авч аймагтаа тэргүүлсэн амжилттаар шинэ оноо угтлаа.

Тус хэлтэс нь  2011 онд нийгмийн даатгалын санд 16534.4 сая төгрөгийн орлого хуримтлуулахаас өнөөдрийн байдлаар 18280.8 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөгөө 1.7 турбум төгрөгөөр давуулан 110.5% биелүүллээ.

Мөн хүний хөгжил сангаас төвлөрүүлэх  эрүүл мэндийн даатгалын орлогын төлөвлөгөө 100% буюу 21021 иргэний 162.6 сая төгрөгийн орлогыг бүрдүүлэн мөн төлөвлөгөө 100% биелүүлээд байна.

Тайлант хугацаанд 17.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, 1036.1 сая төгрөгийн тэтгэмж, ҮОМШӨ сангаас 2.6 тэрбум    төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг, мөн ажилгүйдлийн тэтгэмжид 418.1 сая төгрөгийг олгож ирснээс гадна эрүүл мэндийн 27 байгууллагад 61 мянган иргэний тусламж үйлчилгээнд 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо.

Мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагчдыг хамруулах ажлын төлөвлөгөө ч гэсэн давсан биелэлтэй явж байна,  Энэ онд шинээр 15 аж ахуйн нэгж хамруулахаас 161-г хамруулж мөн эрүүл мэндийн даатгалд 1269 даатгуулагч хамруулахаас 3485 даатгуулагч, заавал даатгалаар 90 даатгуулагч хамруулахаас 955-г, сайн дурын даатгалд 1284- даатгуулагч тус тус шинээр хамруулсан амжилттай явж байна.

 

Даатгуулагчийн мэдээллийн онлайнаар бүртгэж эхэллээ

И-мэйл Хэвлэх PDF

ДУА-ын Нийгмийн даатгалын хэлтэс даатгуулагчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж, зардал хүлээн авалт, нэрийн дансны мэдээллийг боломжит хэлбэрүүдээр (утсаар, мэйл хаягаар, мессежээр, шуудангаар гэх мэт) хүргэх зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилтын дагуу нийгмийн даатгалд сайн дураар хамрагдаж буй иргэдийн, цаашид тэтгэвэр тэтгэмж авагчдын гэх мэт мэдээллийг шат дарааатай хүргэхээр ажиллаж, даатгуулагчийн мэдээллийг бүртгэх вэб програм хамгамжийг нэвтрүүлж байна.

Дэлгэрэнгүй...
 

СҮЛД ДУУ

МАНАЙ САЙТАД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр4
mod_vvisit_counterӨчигдөр60
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4
mod_vvisit_counterЭнэ сард1171
mod_vvisit_counterНийт20658

САНАЛ АСУУЛГА

Хайлт хийх